Сумдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл энэ удаад зүүн хойд чиглэлийн сумдад ажиллаж байна.
Тэрээр өчигдөр Гурванзагал суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл сонсож, дээрх ажлуудын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж холбогдох үүргийг сумын удирдлагуудад өглөө.
Шинээр барьж хүлээлгэн өгсөн өвс тэжээлийн агуулахад Аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг шилжүүлэн байршуулах ажлыг энэ сарын 20-ны өдрийн дотор бүрэн дуусгах,
Хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт өвчний эрсдэлтэй бүсэд нутаглаж буй малчдад малын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах,
Хүлэмж төслийн хэрэгжилтэд анхаарах, хүн амын ундны усны чанар аюулгүй байдалд онцгойлон анхаарах,
Ирэх хавраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх айл өрхийг хашаандаа мод тарих боломжоор хангах, аж ахуй нэгж байгууллагуудыг мод тарих аянд нэгтгэх, Ногоон ажлын байр хөтөлбөрийг уялдуулж ажиллахыг даалгав.