"Хятад-Монгол-Оросын хөрш зэргэлдээ бүс нутгуудын хөрөнгө оруулалтыг дэмжих, төслүүдийг сурталчлах" цахим уулзалт боллоо

2 жил
"Хятад-Монгол-Оросын хөрш зэргэлдээ бүс нутгуудын хөрөнгө оруулалтыг дэмжих, төслүүдийг сурталчлах" цахим уулзалт боллоо

Өчигдөр /2022.11.09/ Хятад-Орос-Монгол зэргэлдээх бүс нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих, сурталчлах төслийн цахим уулзалтыг тус талууд хамтран зохион байгууллаа.

Уулзалтад Монголын талаас Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар бизнес эрхлэгчидийн төлөөллүүд, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, холбогдох газар, аж ахуйн нэгжийн удирдлагууд, Хөлөнбуйр хотын намын хороо буюу ЗДТГ-ын удирдлагууд, хотын шууд харьяа холбогдох хэлтэс, аж ахуйн нэгжийн төлөөллүүд, ОХУ-ын талаас Өвөрбайгалийн Хязгаар, Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох газруудын удирдлагууд, бизнесийн төлөөлөл 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцов.
 
Дорнод аймаг нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 123,500 км2 газар нутагтай. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Хилийн авто замын таван боомттой бөгөөд ОХУ-тай авто замын 2, төмөр замын нэг, БНХАУ-тай авто замын 3 боомт, Монгол улсын Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох хамгийн ойрын гарц юм.
 
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх зорилгоор Монгол улс 2021 онд Улсын Их хурлын 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталж, 6 тэргүүлэх чиглэлийн бодлогын сэргэлтийг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүнд тусгасан “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэрийн сэргэлт”-ийн хүрээнд хөрш орны аймаг, хотуудтай хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг онцолж хэллээ.
 
Мөн дээрх бодлогын хүрээнд боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлж, боомтын хөгжлийн төлөвлөгөө, зураг төсвийг бүрэн дуусган, Монгол Улсын Хавирга боомт хүртэл хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлж, Чойбалсан хот – Хөөт - Бичигт чиглэлийн төмөр замын өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас идэвхтэй ажиллаж байгаа. Тиймээс цаашид Монгол – Орос – Хятад улсын хөрш зэргэлдээ аймаг, хотууд харилцан ашигтай эдийн засгийн салбарыг хөгжүүлэх боломж нэмэгдэх юм.
 
May be an image of 1 person and screen
May be an image of 5 people and people standing
May be an image of 12 people, people sitting and people standing