Энэ сарын18-нд нутгийн баруун болон төв хэсгээр бага зэргийн цас, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. 19-нд салхи баруун хойноос секундэд 9-14 метр хүрч ширүүсч, зарим нутгаар цасан шуурга шуурна.
• Дорнод аймгийн нутгаар: 18-нд нутгийн баруун болон төв хэсгээр бага зэргийн цас, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 19-нд секундэд 9-14 метр хүрч ширүүсч, зарим нутгаар цасан шуурга шуурна. Шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, 16-наас 18-нд шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0 ...+5 градус дулаан, 19-нөөс хүйтэрч шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.
• Чойбалсан хот орчмоор: 18, 19-нд бага зэргийн цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, 16-наас 18-нд шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0 ...+5 градус дулаан, 19-нөөс хүйтэрч шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.