Эх орон тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрээ хамгаалах үйлсэд эрэлхгээр тулалдаж явсан өвөг дээдэс ахмад үеийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, эх оронч үзэл төлөвшүүлэх танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор "Тэд бидний төлөө, Бид тэдний төлөө" нүүдлийн үзэсгэлэн, танин мэдэхүйн сургалт лекц зохион байгууллаа.
Мөн Зэвсэгт хүчний 327-р анги, Хилийн цэргийн 0132-р ангид цэргийн алба хааж буй шинэ дайчдад МУСГЗ, Ялалт музейн эрдэм шинжилгээний ажилтан Халхын голын түүх соёл, байгалийн өв ТББ-ын тэргүүн Л.Мягмарсүрэн "Халхын голын зарлаагүй дайн" сэдвээр лекц уншсан юм.
Уг үйл ажиллагааг Дорнод аймгийн Цэргийн штаб, Халхгол сумын Ялалт музей, Халхын голын түүх соёл, Байгалийн өв ТББ-тай хамтран зохион байгуулав.