Аймгийн хэмжээнд сүүлийн 7 хоногт коронавируст /ковид-19/ халдварын нийт 29 тохиолдол бүртгэгдэж өмнөх 7 хоногоос 16 тохиолдлоор өссөн байна.
Ковид-19 хүүхдийн өвчлөл :
0-17 насны хүүхдийн өвчлөл 2 бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн коронавирус тохиолдол 6790 болж байгаа нь аймгийн хэмжээнд батлагдсан 26070 тохиолдлын 26 хувийг эзэлж байгаа юм.
Өвчлөлийг насны ангиллаар авч үзвэл :
0-4 насны 1,
5-9 насны 1,
10-14 насны 0,
15-17 насны 0 хүүхэд тус тус бүртгэгдсэн аж.
Батлагдсан тохиолдлыг сумдаар авч үзвэл :
Хэрлэн суманд 13 тохиолдол шинээр нэмэгдэж, бусад сумдад өвчлөл бүртгэгдээгүй. Тус батлагдсан тохиолдлын 33.3 хувь нь хуурай ханиалгах, 26.1 хувь нь хоолой өвдөх, 21.4 хувьд халуурах шинж тэмдэг илэрч байна.
Амны хаалтаа тогтмол зүүж Ковид-19 болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье.