Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар “Чанарын тухай ойлголт”, “Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ”, “Намайг алгас” аяны талаар аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, Соёл урлагийн газар, Цагдаагийн газраас тус тус мэдээлэл хийлээ.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1. Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зохион байгуулж 2023 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөөний төсөл, 2023 оны төсвийн төслийн талаар танилцуулах,
2. 2023 оны төсвийн төслийг аудитад өргөн барьж байгаатай холбогдуулан аудитад шаардлагатай мэдээлэл, хууль эрхзүйн актыг хүргэж хамтран ажиллах.
3. 2023 оны хөгжлийн төлөвлөгөө, төсвийн төслийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хороод болон холбогдох бусад ажлын хэсгүүдэд танилцуулж ажиллах,
4. Засаг даргын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийг өнөөдөр /2022.11.21/ шинэчлэн байгуулж батлуулах,
5. Төрийн байгууллага шинэ жилийн баярын арга хэмжээг хэмнэлтийн хуулийг баримтлан зохион байгуулах, согтууруулах ундааг зохистой хэрэглэх талаар "Намайг алгас" уриалгад нэгдэж Цагдаагийн газартай хамтран ажиллах,
6. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдаж байгаатай холбогдуулан чиг үүргийн дагуу хуваарилагдаж буй албан хаагчдын ажиллах нөхцөл боломж, нийгмийн баталгааг хангаж ажиллахыг нийт агентлагийн удирдлагуудад, Автомашины хэрэглээг хязгаарласан, автомашин төвлөрүүлэн, шилжүүлсэнтэй холбогдуулан тухайн байгууллагын жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, шаардлагатай бол шилжүүлэн байршуулах, ингэхдээ тэдний орлого, нийгмийн баталгааг одоо байгаа түвшнээс бууруулахгүй байх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх,
7. "Иргэд хүлээж авах өдөр”-тэй болох тушаал, шийдвэр гаргаж ажиллахыг Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нарт тус тус даалгав.