"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аян энэ сарын 25-аас эхэлнэ

1 жил
"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аян энэ сарын 25-аас эхэлнэ
"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” аян 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Нандин бүхнээ хамгаалъя-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор 16 хоногийн турш үргэлжилнэ.
 
Тус аян нь Хөвгүүд эрэгтэйчүүд болон охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байх зорилгыг илэрхийлж байдаг.
 
Энэхүү аянд нэгдэж байгаа сум, албан байгууллага, аж ахуй нэгж бүр өөрийн цахим хуудастаа https://www.facebook.com/MongolianPolice/ хуудсанд байршуулсан видео мэдээллийг нийтэлж аянд нэгдэх юм.
 
Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж байсан. Харин 2017 оноос “Жендэрийн үндэсний хороо” нь аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудыг санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
бір немесе бірнеше адам кескіні болуы мүмкін