Улс тунхагласны баярыг тохиолдуулан аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд Монгол Улсын төрийн дээд шагнал, одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл нар шагналыг гардуулав.