Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ салбар нээлтээ хийлээ

1 жил
Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ салбар нээлтээ хийлээ
Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн нийт 8000 гаруй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ойртуулж, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн салбар нээлтээ хийлээ.
 
ӨЭМТ-ийн шинэ салбарын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очир, 2, 3 дугаар багаас сонгогдсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид оролцсон юм.
 
Барилгын зураг төсвийг “ДОЗТ” ХХК, барилгын ажлыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Дорнын танан өргөө” ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Тус салбар нь 200м2 талбай бүхий, 10 өрөө тасалгаанаас бүрдсэн 3 их эмч, 3 сувилагч, 2 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.
 
May be an image of 6 people, people standing and indoor
May be an image of 3 people, people standing and indoor
May be an image of 5 people, people standing and indoor
May be an image of office and indoor
сыртта кескіні болуы мүмкін