Бүгд Найрамдах Солонгос Улсын тээврийн судалгааны хүрээлэнгийн төслийн багийг хүлээн авч уулзлаа

1 жил
Бүгд Найрамдах Солонгос Улсын тээврийн судалгааны хүрээлэнгийн төслийн багийг хүлээн авч уулзлаа
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Бүгд найрамдах Солонгос Улсын тээврийн судалгааны хүрээлэнгийн төслийн багийг хүлээн авч уулзан, Чойбалсан хотод тээвэр, логистикийн төв байгуулах талаар санал солилцлоо.
 
Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Монгол Улсын Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц,тээврийн яам хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийг үүсгэн байгуулалтай уялдах нь” төсөл хэрэгжиж байгаа ба төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь Солонгосын тээврийн судалгааны консорциумтай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллаж байна.
 
Тус зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК нь Солонгосын тээвэр судалгааны консорциум Нарийнсухайт-Тавантолгой, Сайншанд-Хөөт чиглэлүүдийн ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байгаа юм.
 
Уулзалтын хүрээнд талууд Чойбалсан хотод “Тээвэр, логистик төв” байгуулах 3 байршил танилцуулсан ба аймгийн Засаг даргаас бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Зүүн бүсэд Олон улсын тээвэр, логистикийн төвийг байгуулснаар улс хооронд зорчих ачаа тээвэрт томоохон дэвшил гарах юм. Улмаар орон нутагт ажлын байр нэмэгдэх, хөгжих боломжууд бүрдэнэ.
May be an image of 2 people, people sitting, people standing, suit and indoor
May be an image of 3 people, people sitting and people standing
May be an image of 3 people, people sitting and indoor
May be an image of 3 people, people sitting and people standing
May be an image of 10 people, people sitting, people standing and indoor