Монгол дайчдын хөшөөг өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж хүлээлгэн өглөө

5 жил
Монгол дайчдын хөшөөг өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж хүлээлгэн өглөө

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын дайны хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах ажлын орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд Чойбалсан хотод 4 хөшөө, Халхгол суманд 6 хөшөө дурсгалыг сэргээн засварлаж байгаа бөгөөд өнөөдөр Монгол дайчдын хөшөөний засварын ажил дуусч хүлээлгэн өглөө. Тус хөшөөг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Хан шувалдай ХХК-ны захирал П.Гэрэлбаатар өөрийн хөрөнгөөр сэргээн засварласан юм. Аймгийн Засаг даргын орлогч, Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Ш.Ёл сарын орчмын хугацаанд хөшөөг сэргээн засварласан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Хан шувалдай ХХК-ны захирал П.Гэрэлбаатарт талархал гардууллаа. МОНГОЛ ДАЙЧДЫН ХӨШӨӨ-г БНМАУ-ын шагналт архитекторч Д.Чойжилжав, Г.Цэрэндорж, уран барималч Л.Бэхбат, зураач Д.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй зохиогчдын бүтээсэн зураг төслөөр Барилгын цэргийн 030-р ангийн хамт олон Халхын голын түүхэн ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан 1989 оны 7 дугаар сард сүндэрлүүлэн босгож байсан бөгөөд ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч П.Гэрэлбаатарын аав Пүрэвгэрэл хөшөөг босгоход гар бие оролцож байсан бөгөөд барилгын цэргийн 030-р ангийн 3 дугаар ротын захирагчийн албыг хашиж байжээ.