Хилийн 0132 дугаар анги дулаан хангамжийн нэгдсэн шугамд холбогдов

1 жил
Хилийн 0132 дугаар анги дулаан хангамжийн нэгдсэн шугамд холбогдов
Аймгийн төвийн 2,4-р багийн нутаг дэвсгэрт шинээр татсан дулааны шугам сүлжээнээс Хилийн цэргийн 0132 дугаар анги салбарлан авч төвлөрсөн дулааны шугамд холбогдсоноор хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажиллах таатай орчин бүрдлээ.
 
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Цэнгэлмаа, Хилийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр “ДБЭХС” ТӨХК-ийн Дорнод салбарын дарга Ч.Одбаяр, “Авто Агро” ХХК-ийн захирал О.Энхболд нар оролцов.
 
Дээрх чиглэлийн дулааны шугам сүлжээний дэд бүтцийг байгуулах материалын зардал болох 260 сая төгрөгийг Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн юм.
 
Хил хамгаалах байгууллагын хувьд олон жил тулгамдаад байсан асуудал шийдэгдсэнээр хилчдийн ажиллах тав тухтай таатай орчин бүрдэж, мөн Хэрлэн сумын 2,4 дүгээр багийн 65 айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд дулаанд холбогдох боломжтой болж байна.
May be an image of 1 person, standing and text that says 'Ð аймгийн засаг даргын тамгын газар хилийн цэргийн 0132 дугаар анги дорнод дорнод хилийн 132 BO olumbia илийно в2дугаар влерсен YANHITAMEK'
May be an image of 1 person, standing and text
May be an image of 13 people, people sitting, people standing and outdoors