"Хөгжлийн бэрхшээл бүр нүдэнд харагддаггүй" арга хэмжээ болж байна

1 жил
"Хөгжлийн бэрхшээл бүр нүдэнд харагддаггүй" арга хэмжээ болж байна
НҮБ-ын конвенц Монгол улсын хуулиар баталгаажсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг 12 дугаар сарын 03-ны өдөр Дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.
 
Тус өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа "Хөгжлийн бэрхшээл бүр нүдэнд харагддаггүй" арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах салбар зөвлөлийн дарга М.Бадамсүрэн оролцов.
 
Манай аймаг 2016 оноос “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил хамгаалал” хөтөлбөрийг 7 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
 
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг орон нутгийн хөгжлийн санд жил бүр тусган төр болон төрийн бус байгууллагаар дамжуулан 4 зорилтын хүрээнд 16 ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн.
 
Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгын дагуу Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын явц 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Тус төв нь ашиглалтад орсноор хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх мэдээллийн болон тусгай хэрэгслийн хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанууд явагдах юм.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил хамгаалал хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу оны шилдэг бүтээлч иргэн, хүүхэд шалгаруулах болзолт уралдааныг 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл тусгай удирдамжийн хүрээнд зарласан. Энэ хүрээнд оны шилдэг бүтээлч иргэн, хүүхдийг шалгарууллаа.
 
Оны шилдэг бүтээлч иргэнээр Хэрлэн сумын 6-р багийн иргэн Ламжав овогтой Ганчимэг,
Оны шилдэг бүтээлч хүүхдээр Хэрлэн. сумын 7-р багийн Мөнхдөл овогтой Амарболд,
"Берлин-2023" зуны тусгай олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчнаар Баянтүмэн сумын иргэн А.Баярцэцэгт Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил хамгаалал хөтөлбөрөөс түүний бэлтгэл сургуулилалтад зориулж 700 мянган төгрөгийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэж батламжийг гардуулан өглөө.
 
Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Дорнод аймгийн зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
 
Арга хэмжээнд нийт 160 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцов.
3 адам, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
1 адам, тұр, отыр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
8 адам, адамдар отыр, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
5 адам, адамдар тұр, адамдар отыр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
2 адам, адамдар тұр және костюм кескіні болуы мүмкін
2 адам, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
3 адам және адамдар тұр кескіні болуы мүмкін
2 адам, адамдар тұр және адамдар отыр кескіні болуы мүмкін
3 адам және адамдар тұр көркем кескіні болуы мүмкін
2 адам, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
9 адам және адамдар тұр кескіні болуы мүмкін
8 адам, адамдар отыр, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
4 адам және адамдар тұр кескіні болуы мүмкін
бір немесе бірнеше адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін
1 адам, отыр, тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
2 адам, адамдар тұр және адамдар отыр кескіні болуы мүмкін
4 адам кескіні болуы мүмкін