Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар “2022 оны гамшгийн цаг үеийн нөхцөл байдал”, “ЭМД-ын гүйцэтгэлийн санхүүжилт”-ийн талаар аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс тус тус мэдээлэл хийлээ.
Цаг үеийн нөхцөл байдал болон дээрх мэдээлэлтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1. Дорнод аймгийн 13 сумын “Эмийн эргэлтийн сан”-ийн санхүүжилтийн талаарх дүгнэлтийг танилцуулах,
2. Аймгийн 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан “Худалдан авах ажиллагаа” 12 дугаар сарын 10-аас эхлэх тул бэлтгэлийг хангаж, ажлын явцыг тухай бүр танилцуулж ажиллах,
3. Малыг үхрийн шүлхий вакцинд хамруулах ажлын саналыг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор танилцуулах,
4. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар 2023 оныг “Монголд айлчлах жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд “Шинэ жилийг Монголд” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн саналыг танилцуулах, мөн Баян-Уул, Чулуунхороот сумдад чиглэл өгч ажиллах, тус арга хэмжээг Чойбалсан хотын хэмжээнд зохион байгуулах санал танилцуулах,
5. Орон даяар өрнөж байгаа “Намайг алгас” аяныг агентлагийн дарга нар нийт ажилтан албан хаагчдадаа танилцуулахыг нийт удирдлагуудад тус тус үүрэг болгов.