Аймгийн соёл урлагийн газраас жилийн эцсийн тайлан хэлэлцэв

2 жил
Аймгийн соёл урлагийн газраас жилийн эцсийн тайлан хэлэлцэв
Орон нутгийн соёл, урлагийн төрийн захиргааны байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд аймгийн Соёл урлагийн газраас салбарын 17 байгууллага 13 сумын Соёлын төв, аймгийн Номын сан, Музей, Ялалт музей, Хөгжимт драмын театрын 2022 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг тус бүрээр, салбарын оны онцлох ажлуудыг тайлагнан хэлэлцэв.
 
Соёл урлагийн салбарт энэ онд аймгийн төсвийн нийт 382.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөлөнбуйр сумын соёлын төвийн дээврийн засвар, халаалтын шугам, Хөгжимт Драмын Театрын барилгын дулааны шугам сүлжээг шинэчлэн сайжруулж 2-р хэлхээнд холбосон.
 
Номын сан, Байгалийн музейн гадна болон дотор, түүх угсаатны музейн дотор талд хяналтын камер, Баянтүмэн, Баян-Уул, Гурванзагал сумдын соёлын төвүүдэд лед дэлгэц суурилуулж шат дараатай бүтээн байгуулалтыг хийгээд байна.
 
Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Матад суманд шинэ соёлын төвийн барилга ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
 
2022 оны тухайд “Нүүдэлчин Монгол” олон улсын наадам, “Алтан дөрөө”, “Алтаргана”, “Баргажин”, “Хатагин”, Эвт мод”-ны наадам зэрэг нийт 22 үйл ажиллагаа зохион байгуулж, амжилттай оролцсон аж.
 
Фотосурет сипаттамасы жоқ.
3 адам, адамдар тұр және адамдар отыр кескіні болуы мүмкін