Монгол дайчдын хөшөөнд “Мөнхийн гал” асаалаа

5 жил
Монгол дайчдын хөшөөнд “Мөнхийн гал” асаалаа

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комиссоос эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрэлхэгээр тулалдаж Японы түрэмгийлэгчдийг бут цохисон дайны түүхэн ялалтад амь үрэгдсэн энгийн ард, эрэлхэг зоригт цэрэг эрс, ахмад дайчдаа эргэн санан дурсаж хүндэтгэл үзүүлэн Монгол дайчдын хөшөөний өмнө мөнхийн гал асааж байна.
Мөнхийн галыг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нурсулев Михайл Яковлевич нар асаалаа. Халхын голын дайны ялалтын баярын өдрүүдэд мөнхийн галын дэргэд Монголын хүндэт харуул байрлах юм.
Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Монгол улсын төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, аймгийн аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн удирдлагууд, иргэд, ахмад дайчид оролцлоо.
Мөн Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комисс, Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төв, Замын Цагдаагийн тасгаас зохион байгуулсан “Дайны үеийн авто машиныг сэргээн засварлах” уралдаанд
1-р байр: Б.Одгив 1973 онд үйлдвэрлэгдсэн ГАЗ 51 авто машин,
2-р байр: Б.Мөнхчөдөр 1937 онд үйлдвэрлэгдсэн пикап м415 авто машин,
3-р байр: М.Бат-Эрдэнэ 1962 онд үйлдвэрлэгдсэн Трабант 601 авто машин,
4-р байр: М.Бат-Эрдэнэ 1980 онд үйлдвэрлэгдсэн Нива 21 авто машин тус тус шалгарлаа.