Улсын хэмжээнд өчигдөр буюу /202212.07/ мал, тэжээвэр амьтдын тооллого эхэлсэн.
Аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах тухай” А/657 дугаар захирамж гаргасан.
Тус захирамжийн дагуу мал тооллогын аймгийн комиссыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахалж 10 хүний бүрэлдэхүүнтэй, хяналтын тооллогыг 7 ажлын хэсэгт хуваан ажиллаж байгаа бол сумдад Засаг даргын орлогчоор ахлуулан зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд нийт 67 багт 107 ажлын хэсэг, 341 тоологч нарын бүрэлдэхүүнтэй тооллогыг явуулж байна.
Мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулахтай холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 сумын тооллогын комисс, төрийн сангийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан зэрэг нийт 95 хүнд заавар аргачлалын сургалт зохион байгуулж бэлтгэл ажлыг хангасан юм.