Зүүн бүсийн аймгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах , тэдэнд тулгарч буй асуудлыг хэлэлцүүлэн тодорхой шийдэлд хүрэх, төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулж ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зорилгоор “Зүүн бүсийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье” зөвлөгөөн арга хэмжээ болж байна.
Тус арга хэмжээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцов.
Зөвлөгөөнд оролцож байгаа Зүүн бүсийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.
Бичил, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгох тухай танилцуулга
Зүүн бүсийн хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, нөөц
Дорнод аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, өнөөгийн байдал, цаашдын зорилго
Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах тухай
Хүнсний бизнесийн чиг хандлага, технологи, давуу тал, засаглал, шинэ боломжууд
JICA-ийн санхүүжилттэй “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах II үе шаттай төсөл”-ийн танилцуулга
Экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөөц боломж
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн танилцуулга
BEST хөтөлбөрийн танилцуулга
Зах зээл бэлчээрийн удирдлага хөгжил төслийн танилцуулга
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн танилцуулга
Иргэд, бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.