Өнөөдрийн /2022.12.12/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаанаар “Дижитал Дорнод” төслийг эргүүлэн татаж, 1.8 тэрбум төгрөгийг нийтийн эрх ашигт нийцсэн дараах 3 чиглэлд зарцуулахаар батлав.
•Эрүүл мэндийн төвийн халаалтын тогооны засвар (Баяндун сум)
•Ягаан цээнэ Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга (Хэрлэн сум 1 дүгээр баг)
•Эрүүл мэндийн төвийн засвар (Булган сум)
•9 дүгээр цэцэрлэгийн барилгын засвар (Хэрлэн сум 9 дүгээр баг)
•Цэцэрлэгийн халаалтын тогооны засвар (Чойбалсан сум)
•2 дугаар цэцэрлэгийн барилгын сантехникийн засвар (Хэрлэн сум 2 дугаар баг )
•8 дугаар цэцэрлэгийн барилгын хаалга, гадна тамбурын ажил (Хэрлэн сум 10 дугаар баг )
•Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн барилгын гадна засвар (Хэрлэн сум 7 дугаар баг )
•Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн гадна дулааны шугамын засвар (Хэрлэн сум 8 дугаар баг)
•Зангиат хороолол болон хүүхдийн цэцэрлэгийн дулаан, цэвэр, бохир ус, гадна цахилгаан, холбооны шугам (Хэрлэн сум 4 дүгээр баг)