2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хамгийн их хувийг дэд бүтэц, авто замын ажлууд эзэлж байна

2 жил
2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хамгийн их хувийг дэд бүтэц, авто замын ажлууд эзэлж байна
Өнгөрөгч 2022 он Орон нутгийн төсвийн хувьд шинэчлэлийг хэрэгжүүлсэн жил байсан. Шинэчлэгдэн батлагдсан МУ-ын ЗЗНДНТУТХ-ийн дагуу аймаг, сумдын төсвийн орлого зарлагын бүтцэд өөрчлөлт орсноор орон нутгийн төсвийн эх үүсвэр өмнөх оноос нэмэгдэж нийт 14 сумаас 6 сум өөрийн төсвийг бие даан бүрдүүлж улмаар аймгийн төсөвт 12.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн, тэнцлийн ашгаас 2.0 тэрбум төгрөгөөр сумд дотооддоо хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон нь шинэчлэлийн гол амжилт байсан.
 
Ирэх 2023 онд сумдын хөрөнгө оруулалт 3.3 тэрбум болж нэмэгдэхээр төсвийн төсөлд тусгагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас аймгууд өөрийн төсвийн бие даан бүрдүүлдэг болгох зорилтьг дэвшүүлж байгаатай нэгэн адил манай аймаг төсвөө бие даан бүрдүүлдэг, дотоод асуудлаа өөрийн төсвөөр бие даан шийдвэрлэх чадамжтай сумдын тоог нэмэгдүүлэхийн тулд ажиллахаар төлөвлөөд байна.
 
2023 оны Орон нутгийн нийт төсвийн
 
1. 35 ХУВИЙГ-ДЭД БҮТЭЦ, АВТО ЗАМ /Ус, дулаан хангамж, бохир татан зайлуулах инженерийн шугам сүлжээний засвар, Усан хангамжийн магистрал шугамыг шинэчлэх, Цахилгаан дамжуулах агаарын шугам, Чойбалсан хотын усан хангамжийн шугам хоолойд усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах, авто зам шинээр тавих, засварлах гэх мэт/
 
2. 28.7 ХУВИЙГ-НИЙГМИЙН САЛБАР/боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт хөдөлмөр эрхлэлт гэх мэт/
 
3. 11.5 ХУВИЙГ- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР эзэлж байна.