Өнөөдөр /2022.12.13/ аймгийн Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн шилдэг гарааны бизнесээр шалгарсан “Мойлхон” брэндийн хамт олонд эргэн төлөгдөх нөхцөлгүй 10 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.
“Мойлхон” брэнд нь чихмэл тоглоом урладаг гар урлалын шинэхэн бизнес юм.
Энэ оны "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих", "Старт-ап" хөтөлбөрт 9 бүлгийн 28 залуус бизнес санаагаараа өрсөлдөж сүүлийн шат болох "Demo day" шалгаруулалтад "Мойлхон" брэнд шалгарсан.
Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга, Засаг даргаас шилдэг багуудыг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсон, цаашдын ажилд нь амжилт хүсэж, гарааны бизнесийг олон нийтэд таниулах талаас дэмжиж, мөн “Хүүхэд хүргэлтийн үйлчилгээ” бизнес санаагаар 2 дугаар байранд шалгарсан “Dudu” багийг дэмжихээ илэрхийлэв.