Өнөөдөр /2022.12.15/ Дорнод аймагт Хүний нөөцийн манлайлагчдын хоёрдугаар чуулга уулзалт болж байна.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, MERIT төслийн захирал Р.Алтангэрэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал, Удирдлагын Академийн Захирал, Доктор Д.Сүрэнчимэг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, “Монгол улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн менежер Л.Шинэцэцэг, Төрийн албаны Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн мэргэжилтэн нар оролцож байгаа юм.
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэл, сахилга хариуцлага чиглэлээр заавар, зөвлөмж,
Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв аймагт “Ур чадварт суурилсан хүний нөөцийн тогтолцоо”-г нэвтрүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг танилцуулах,
Хүний нөөцийн клубийн хүрээнд хэрэгжүүлсэн шинэлэг ажлаа танилцуулж, ирэх оны ажлаа төлөвлөх юм.