Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний улмаас устгалд орсон малын нөхөн олговрыг УОК болон ХХХҮЯ-нд уламжилна

1 жил
Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний улмаас устгалд орсон малын нөхөн олговрыг УОК болон ХХХҮЯ-нд уламжилна
Өнөөдөр /2022.12.15/ аймгийн Онцгой комиссын 32 дугаар хуралдаан боллоо.
 
Хуралдаанаар Баянтүмэн, Булган, Халхгол, Матад, Баяндун, Дашбалбар сумын нутаг дэвсгэрт гарсан үхрийн арьс товруутах өвчний улмаас устгалд орсон 192 өрхийн 1176 үхрийн нөхөн олговор болон тус өвчинтэй тэмцэх арга хэмжээний зардал болох нийт 2.2 тэрбум төгрөгийг Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарт тус тус хүргүүлэх шийдвэр гарлаа.