Харуул хамгаалалтын байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна

1 жил
Харуул хамгаалалтын байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна
Төрийн цэргийн байгууллагуудаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Харуул хамгаалалт”-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, цэргийн дүрэмт хувцас худалдан борлуулж буй дэлгүүр, лангуу, хувь хүн, зөвшөөрөлгүй оёдлын цех, үйлдвэрүүдэд хуулийн дагуу хяналт шалгалт хийж байна.
Чойбалсан цэргийн хүрээний Цэргийн цагдаагийн тасаг, Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтыг тогтмол явуулна.
 
Иймд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт цэргийн дүрэмт хувцас, түүнд холбогдох хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдан борлуулж байгаа аж ахуй нэгж болон хувь хүн дараах зөрчлийг гаргахгүй байхыг анхаарна уу.
 
Цаашид зөрчил гаргасан аж ахуй нэгж, хувь хүнийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төрийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг анхааруулъя.
 
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб
3 адам және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
4 адам, адамдар тұр және әскери форма кескіні болуы мүмкін
әскери форма кескіні болуы мүмкін