Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар “Хүүхэд хамгааллын дуудлага, үйлчилгээ” , “Малын гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалт” – ын талаар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуулын хөгжлийн газар, Мал эмнэлгийн газраас тус тус мэдээлэл танилцуулав.
Цаг үеийн нөхцөл байдал болон дээрх мэдээлэлтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1. Хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, анхан шатны байгууллага, хамтарсан баг, эцэг эхийн зөвлөлтэй хамтран ажиллах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг чадавхжуулах ажлыг зохион байгуулахыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт,
2. Малын гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтын нөхцөл байдлын талаар цахим хурал зохион байгуулахыг Мал эмнэлгийн газарт,
3. Малын гоц халдварт шүлхийн вакцинжуулалттай холбоотой нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд албан бичиг хүргүүлэ ажиллахыг Мал эмнэлгийн газарт,
4. “Шинэ сэргэлтийн бодлого” -ын Хот хөдөөгийн дэд ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг хотын төвлөрлийг сааруулах хүрээнд орон нутгийнхаа нийт хүн амын 20 хувийг орон нутагт нь суурьшуулах зорилготой ажиллана. Тиймээс ерөнхий төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийг түгээх, мэдээлэх арга хэмжээ зохион байгуулах,
5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 онд баталсан төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн-үйлчилгээ, мэдээллийн төвд хүргүүлэхийг нийт удирдлагуудад,
6. Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдын мэдээллийг зураглалаар гаргаж танилцуулахыг Хүнс хөдөө аж ахуйн газарт тус тус үүрэг болгов.