Аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгт 19 оюутан хамрагдлаа

5 жил
Аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгт 19 оюутан хамрагдлаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан аймаг, сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулах замаар сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх ажлын хүрээнд 14 сумын 19 оюутанд аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.
Тэтгэлэг авсан оюутан нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж төгссөний дараа тухайн сумандаа ирж сум, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн бүхнээ дайчлан ажиллах гэрээтэй юм.
Өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шалгаруулалтад тэнцсэн 19 оюутантай болон Сумын Засаг дарга нартай гурван талт гэрээг байгууллаа. Тэтгэлэг авсан оюутнуудаас Анагаахын ухааны чиглэлээр-10, Багшийн мэргэжлээр-6, Малын эмчээр-1, Агрономич мэргэжлээр-1, Цахилгааны инженер мэргэжлээр 1 оюутан тус тус Засаг даргын нэрэмжит сургалтын тэтгэлэгт хамрагдсан.
Мөн энэ жилээс эхлэн ашигт малтмал, газрын тосны газар, гэрээлэгч компани, Дорнод аймгийн хооронд байгуулсан гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 2019 -2020 оны хичээлийн жилд Газрын тос, уул уурхайн мэргэжлээр их дээд сургуульд суралцаж буй Дорнод аймгийн 7 оюутан 100 хувийн тэтгэлэгт хамрагдаад байгаа юм.