Дорнод аймгийн хэмжээнд намрын дархлаажуулалтад 457,0 мянган толгой мал хамрагдахаар төлөвлөгдсөн хэдий ч вакцины дутагдлаас шалтгаалан 308,4 мянган үхэр хамруулахаар төлөвлөөд байна.
Мал эмнэлгийн ерөнхий газар бусад аймгуудын вакцины үлдэгдлийг татан төвлөрүүлж, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газарт 310,700 тун вакциныг 2022.11.26-ны өдөр хүлээлгэн өгчээ.
МЭЕГ-ын даргын 2022 оны 01/1268 тоот албан бичиг, аймгийн МЭГ-ын даргын А/41 дүгээр тушаалын хүрээнд шүлхийн дархлаажуулалтыг 2022.12.07-аас эхлэн 20 хоногийн хугацаанд 10 сумын хэмжээнд зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх намрын дархлаажуулалтад 24 ажлын хэсэгт 9 удирдах ажилтан, 28 малын эмч, 43 мал баригч туслах ажилтан ажиллаж байна.
• Баянтүмэн Халхгол
• Булган Матад
• Хөлөнбуйр Чойбалсан
• Цагаан-Овоо Чулуунхороот
• Хэрлэн Дашбалбар
нийт 10 сумын 308,4 мянган толгой малд /67,4%/ тарихаар төлөвлөж 2022.12.16-ны байдлаар явцын гүйцэтгэл 17 хувьтай байна.