Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгын нээлт боллоо

1 жил
Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгын нээлт боллоо
Нийгмийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга эмнэлгийн бүсэд сүндэрлэж, стандартад нийцсэн зориулалтын барилгатай болсноор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх ажлын чанар хүртээмж дээшилж, иргэд нэг дороос эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь чирэгдэлгүй авах боломж бүрдэж байна.
 
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, Эрүүл мэндийн газар болон Нийгмийн эрүүл мэндийн төвийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсэв.
 
Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгыг улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос барьж барилгын гадна шугам сүлжээний ажилд орон нутгийн төсвөөс 199.5 сая төгрөгийг нэмэлтээр шийдвэрлэн, ийнхүү улс, орон нутгийн төсвийн хамтарсан хөрөнгө оруулалтаар ашиглалтад орлоо.
 
Тус төвийн барилга нь зоорийн давхар бүхий нийт 2334,48 м2 талбайтай 4 давхар барилга бөгөөд зоорийн давхарт машины зогсоол, фитнес заал, 1, 2 дугаар давхарт Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, 3 дугаар давхарт аймгийн Эрүүл мэндийн газар тус тус үйл ажиллагаа явуулах юм.
 
Эрүүл мэндийн газрын хуучин барилгад 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
 
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of 5 people, people standing, suit and indoor
May be an image of 11 people, people standing, people sitting and indoor
May be an image of 4 people, people standing, balloon and indoor
 
 
May be an image of furniture and indoor
May be an image of indoor
No photo description available.