Өнөөдөр /2022.12.27/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Үүнд: согогийн мэс заслын ор, гар сарвууны бичил мэс заслын багаж, оптик дуран, бөөрний дуран,бөөрний чулуу бутлагч, искра, дурангийн хатаах шүүгээ, усны памп, тенс.
Мэс засал, гэмтэл, сэргээн засах тасгуудад дээрх төхөөрөмжүүд нийлүүлэгдсэнээр иргэд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй нутагтаа нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж, урологийн дурангийн мэс засал, гар сарвууны мэс заслын шинэ технологиуд нэвтрэн, тасарсан шөрмөсийг залгах, сэргээх боломжтой болж байна.