"Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нараар ахлуулсан ажлын хэсэг хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах зорилгоор Дорнод аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагуудтай санал солилцож, зөвлөмж өгч, “Нээлттэй Дорнод” хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
> DORNOD" мәтіні кескіні болуы мүмкін" />