“Нээлттэй Дорнод” хөтөлбөрийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барив

1 жил
“Нээлттэй Дорнод” хөтөлбөрийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барив
Хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг Дорнод аймагт ажиллах үеэр аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагуудын дунд 5 зорилтын хүрээнд шинэлэг санаа дэвшүүлсэн багийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт суурьших иргэдийг дэмжих бодлого бүхий "Нээлттэй Дорнод” хөтөлбөрт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нэмэлт саналуудыг тусган, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөрд өргөн барив.
Энэхүү хөтөлбөрийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны эхний хуралдаанаар хэлэлцэх юм.