"Дорнодын боловсрол" бага хурал эхэллээ

5 жил
"Дорнодын боловсрол" бага хурал эхэллээ

Өмнөх хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудал, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд "Дорнодын боловсрол" бага хурал аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд эхэллээ. Бага хурлын нээлтэд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн оролцож мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Боловсролын салбарт гарч буй хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.
Хуралд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир болон холбогдох албаны хүмүүс болон аймгийн Ерөнхий боловсролын 28 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 37 байгууллагын удирдах ажилтнууд, багш нарын төлөөлөл нийт 200 гаруй хүн хамрагдан санал солилцож байна.
Мөн энэ үеэр Монгол Улсын Зөвлөх багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэх 7 багш гардан авлаа. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт Зөвлөх багшийн мэргэжлийн зэрэгтэй 14 багш ажиллаж байгаа бөгөөд тус багш нарт хүндэтгэл үзүүлсэн юм.