Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан удирдах ажилтны шуурхай хуралдаанд мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр /2023.01.01/ хуралдаанаар “Нийтээр тэмдэглэж буй баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан тухай”, “Баяр амралтын өдрүүдийн эрүү, хэв журмын нөхцөл байдал”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээ”-ний талаар аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг чиглэл өгөв.
1. 2023 оны төсөвт тусгагдсан төсөл хөтөлбөр, арга хэмжээнд холбогдох захирамж, албан бичгийг 1 дүгээр улиралд багтаан гаргуулсан байх,
2. Агентлагууд 2023 онд хэрэгжих төсөл хөтөлбөрийн мэдээллийг олон нийтэд түгээх,
3. Авто замын уулзвар, явган хүний гарц, хурд сааруулагч болон цэцэрлэг сургуулийн орчмын цасыг цэвэрлэж, давс цацах. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтарч цэвэрлэгээ хийж байгаа замын уулзваруудын аюулгүй байдлыг хангаж ажиллах,
4. Төрийн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хорооны гишүүдтэй салбаруудын уулзалтын хуваарь гаргаж уулзалт зохион байгуулах,
5. 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх. Мөн төрийн байгууллага, сум, багийн төвүүдэд танилцуулга мэдээлэл хийх,
6. Иргэд ухаалаг утас ашиглан төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, утасны апплейкш ашиглах заавар мэдээлэл хүргэх,
7. Цас их унаж, өвөлжилт хүндэрч буй сумдын зудын үнэлгээг хийж танилцуулахыг тус тус даалгав.