Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллав

1 жил
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллав
Аймгийн Онцгой байдлын газар "Албаны өндөржүүлсэн бэлэн байдал"-д шилжин ажиллав.
Баярын өдрүүдэд ирсэн дуудлага мэдээллийн дагуу Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдын чиглэлд зорчиж явсан автомашин цасанд суусан тухай дуудлагаар ОБГ-ын 5 албан хаагч, 1 тээврийн хэрэгсэлтэй 9 цаг ажиллаж нийт 13 иргэн, 6 тээврийн хэрэгслийг авран хамгаалах арга хэмжээ авсан аж.
 
Мөн Хэрлэн сумын 11-р багт гарсан галын дуудлага мэдээллийн дагуу 6 алба хаагч ажиллан галыг унтраав.