51 дүгээр 7 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаториор 7877 хүн үйлчлүүлсний 634 нь томуу, томуу төст өвчин буюу 8.0%- ийг эзэлж байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 0,5 хувиар буурч ТТТӨ-ний тархалт идэвхжилтийн түвшинд байна.
Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 9.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өмнөх 7 хоногоос 0,7 хувиар буурсан.
Хөдөөгийн 13 сумдын амбулаторийн 1154 үзлэгээс ТТТӨ 46 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 0,4 хувиар нэмэгдсэн аж. ТТТӨ-ний нийт тохиолдлын 91,4% нь 0-15 нас, үүнээс 65.6%-ийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Харин түргэн тусламжийн 178 дуудлагын 24 буюу 13,5% ТТӨ-ний шалтгаантай байна.
Амьсгалын замын цочмог хурц халдварын өвчлөл 19 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 17 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байгаа юм.