Аймгийн Засаг даргаас гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ажлын байрыг жил бүр нээлттэй, ил тод зарлаж, шударгаар сонгон шалгаруулж авахыг даалган ажиллаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, “Петрочайна дачин тамсаг” ХХК хоорондын Гурван талт хэлэлцээрт заасны дагуу “Ажиллах хүчийг Дорнод аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан бүртгэлтэй ажил хайгч иргэдээс холбогдох хууль дүрэм, журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулж авна” гэж тусгасны хүрээнд энэ онд 34 нээлттэй ажлын байрны захиалгыг ирүүллээ.
Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ны үндсэн ангид Их, дээд сургууль, коллеж төгссөн иргэдийг дараах мэргэжлээр сонгон шалгаруулж ажилд авна.
Бүртгэл 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, /Хүний хөгжлийн ордон/ 205 тоот өрөөнд явагдана.
Ажлын ярилцлага 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зохион байгуулна.
Үүнд:
1. Оператор-11
2. Шахалтын оператор-4
3. Динамо оператор-2
4. Халуун усны-1
хэсэгт оператор-4
5. Ялгах хэсэгт оператор-2
6. Бохир усны хэсэгт оператор-2
7. Ачилтын хэсэгт оператор-1
8. Эрүүл мэнд аюулгүй ажиллагаа Байгал орчны-1
9. Краны жолооч-1
10. Цахилгаанчин-1
11. Гагнуурчин-1
12. Тогооч-1
13. Туслах тогооч-2
Утас:: 7058-2255, 70584307