“Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-аас төв замын уулзваруудад давс, элсний багсармал цацаж байна

1 жил
“Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-аас төв замын уулзваруудад давс, элсний багсармал цацаж байна
Аймгийн Засаг даргаас "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар албан даалгаврыг гарган хэрэгжүүлж байгаа ба аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанд Чойбалсан хотын захирагч болон “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-т давсны нөөцийг нэмэгдүүлэх, цас орсон даруйд нягтрахаас өмнө шуурхай цэвэрлэх зэрэг үүрэг, чиглэлийг удаа дараа өгч ажиллаж байгаа юм.
 
“Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-аас ирүүлсэн мэдээллээр халтиргаа, гулгаанаас сэргийлж 14 хүний бүрэлдэхүүнтэй баг төв замын цас цэвэрлэгээ, арчилгааны ажлыг гүйцэтгэж байгаа ба өнөөдрийн /2023.01.03/ байдлаар 10 тн давс, элсний багсармалыг замын уулзваруудад цацаж байна.
 
Тус газар 2022 оны 10 дугаар сараас хойш нийт 80 гаруй тонн давс, элсний багсармалыг зам, уулзваруудад цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж ажиллажээ.
Мөн төв зам, замын уулзварт цэвэрлэгээ, арчилгаа хийхэд дэмжлэг үзүүлж, Цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдалд зохицуулалт хийж байна.