Өнөөдөр /2022.01.05/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкны салбаруудын захирлуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг хөгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох талаар санал солилцсон юм.
2023 онд арилжааны банкуудад хамтран жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж зээлийн хүүг бууруулах, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр саналыг хүргүүлж байна.
Банкнуудаас саналыг судлан, хариу өгөхөө илэрхийлэв.