Өвөлжилт хүндэрсэн сумдын малчин өрхүүдийн хүсэлтийн дагуу Баянтүмэн сумаас 17, Цагаан-Овоо сумаас 15 малчин өрхийг нүүлгэх ажлыг тус сумдын Онцгой комисс зохион байгуулж байна.
Мөн ажлын хэсгийн дүгнэлт, сумын Онцгой комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссын өнөөдрийн /2022.01.06/ хуралдаанаар Булган сумын Цагаанаар зудархуу түвшинд хүрсэн 4 дүгээр багийн зарим малчин өрхийг бэлчээртэй газар луу оторлуулан нүүлгэх шийдвэр гарлаа.
Оторлуулан нүүлгэх ажлыг аймаг, сумын Онцгой комисс, Зэвсэгт хүчний 327 дугаар ангитай хамтран хэрэгжүүлэх юм.
Мөн зам гаргах, сумдын аюулгүйн нөөцөөс өвс тэжээлийн дэмжлэгийг үзүүлж байна.