Халхын голын дайнд оролцсон Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд цэцэг өргөлөө. Тус үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Дорнод аймгийн батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Ахмад дайчин Я.Өсөх, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нусулев Михайл Яковлевич, Халхын голыг зорьсон эрэлхэг охидын нэг ахмад дайчин Ц. Чимэдцэрэн болон холбогдох албаны удирдлагууд, ахмад дайчид Чойбалсан хотын иргэд оролцож хүндэтгэл үзүүллээ.