БНХАУ-тай хиллэдэг Монгол улс Дорнод аймгийн Хавирга-Архашаат боомт ачаа тээвэр солилцох зорилгоор 1 дүгээр сарын 19-ны өдөр нээгдэж 19, 20-ний өдрүүдэд ажиллах юм. Түүнчлэн БНХАУ-ын цагаан сарын баяртай холбогдуулан 21-24 ний өдрүүдэд амарч 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх ачаа тээврийн зорчих хөдөлгөөн нээгдэх аж.
Хил нээгдэснээр хоёр улсын дунд цахилгаан бараа, бусад том оврын тоног төхөөрөмж, барилгын материал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломж бүрдэж байна.
БНХАУ-аас ачаа бараа авах тээвэр хийж байгаа авто машиныг Хавирга-Архашаат боомт дээр хүлээн авч, ачаа барааг шилжүүлэн ачна.
Хилээр зорчих хөдөлгөөн хийж байгаа том оврын автомашины жолооч 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээний хариутай байх шаардлагатай. ПСР шинжилгээг БОЭТ-ийн Б корпуст Даваа-Пүрэв гарагт 08:00-12:00 цагийн хооронд авна. Шинжилгээний хариуг 12:00-24:00 цагийн хооронд гаргаж Гэрэгэ системд шивж тухайн хүний утасны дугаар луу мессежээр илгээх юм.