Хөлөнбуйр сумын хүүхэд, багачууд шинэ дотуур байртай боллоо

1 жил
Хөлөнбуйр сумын хүүхэд, багачууд шинэ дотуур байртай боллоо
Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Хөлөнбуйр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 хүүхдийн ортой Дотуур байрны барилгыг энэ сарын 24-ний өдөр ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо.
 
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцов. Малчны хүүхдүүдийг эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдарч, сурч боловсрох боломжоор хангасан уг байр нь 100 хүүхэд байрлах боломжтой юм.
 
Барилгын ажлыг Дорнод аймгийн Цодмм ХХК барьж хүлээлгэн өглөө.