Аймгийн төсвийн дэмжлэгээр"Таеквондо пүмсэ" 6 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дорнод аймагтаа энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 26 багийн 434 тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж,
Дорнод аймгаас сургалтын төвийн 43 тамирчин оролцон, 5 алт, 10 мөнгө, 13 хүрэл нийт 28 медалийн эзэд болж, бага насны ангилалд Монгол Улсын аварга баг 1, Өсвөр насны эмэгтэй А ангилал буюу мастер зэрэглэлд Аварга тамирчин 1 тус тус шинээр төрөн гарч, “Хан оргил соёлз” таеквондо хөгжлийн төв Холбооны ЕНБД-ын нэрэмжит анхны шагналыг хүртсэн байна.
Нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.
ҮРГЭЛЖЛЭН ЭНЭ ОНД АЙМГИЙН ТӨСВИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР МАНАЙ АЙМАГТ:
Спортын салбарт:
1. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын Олон Улсын нээлттэй тэмцээн
Соёл, урлагийн салбарт:
1. Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит Яруу найргийн наадам Улсын хэмжээнд
2. “Хэрлэнгийн барьяа” Уртын дууны Улсын уралдаан тус тус болно.