Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийг олгож эхэллээ

1 жил
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийг олгож эхэллээ
Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу жижиг зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгож эхлээд байна.
 
Жижиг зээлийг ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх, зорилгоор малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэдэд олгох юм.
 
Тус зээлийг:
 
✅Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10 сая хүртэл төгрөг,
 
✅Нөхөрлөл хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг,
 
✅Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн хэмжээтэй
36 сарын хугацаатайгаар Төрийн банкаар жилийн 4,4 хувийн хүүтэйгээр олгоно.
 
"ЖИЖИГ ЗЭЭЛ" хүсэгчдийн боловсруулах бизнес төслийн жишиг загварыг QR код уншуулж авна уу.
 
мәтін кескіні болуы мүмкін
3 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін