Өнөөдөр /2023.01.27/ аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн хамт олныг Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны шилдэг "Нийгмийн түншлэгч байгууллага" өргөмжлөлөөр шагнаж, урамшууллаа.
Дорнод аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2021-2023 оны гурван талт хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулж, аймгийн хэмжээнд ажил эрхэлж буй нийт ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрны баталгааг хангахад чиглэсэн орон нутгийн төрийн захиргааны бодлогын хэрэгжүүлэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлэв.