Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

1 жил
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр /2023.01.30/ шуурхай хуралдаанаар “Улсын бүртгэлийн хэлтсийн цаг үеийн мэдээлэл”, “Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аяны талаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх” газраас тус тус мэдээлэл танилцуулав.
 
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:
 
1. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд “Нээлттэй Дорнод” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж танилцуулах,
 
2. Нийгмийн хариуцлагын хүрээнд Уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээг шинэчлэн боловсруулж танилцуулахыг тус тус үүрэг болгов.
1 адам және отыр кескіні болуы мүмкін
1 адам және тұр кескіні болуы мүмкін
1 адам, отыр және тұр кескіні болуы мүмкін
12 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін