Аймгийн хэмжээнд 13322 иргэнд тоон гарын үсэг олгоод байна

1 жил
Аймгийн хэмжээнд 13322 иргэнд тоон гарын үсэг олгоод байна
Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж, иргэнд тоон гарын үсэг олгож байгаа.
Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 13322 иргэнд тоон гарын үсэг олгоод байна.
Үүнээс:
 
- Иргэний үнэмлэхийн чипинд-10331
 
- Гар утасны аппликейшн – 2991
 
Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт харьяалал харгалзахгүй хандаж тоон гарын үсэг авах хүсэлтийг дараах хэлбэрээр гаргах боломжтой юм. Үүнд:
 
- Иргэний үнэмлэхийн хамт биечлэн ирж хүсэлт гаргах
 
- Улсын бүртгэлийн байгууллагын киоск машинд хандан цахим хэлбэрээр гаргах
 
- Гар утасны аппликейшныг ашиглан цахимаар хүсэлт илгээх