Аймгийн төвөөс алслагдсан багийн иргэдэд эм зүйн тусламж үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төр- Хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хүрээнд “Арвижих цагаан тан” ХХК-ийн “Арвижих тан” эмийн сан 2023 оны 01 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Эмийн сан Хэрлэн сумын 1 дүгээр багт Мал эмнэлгийн газрын зүүн талд байрлаж байгаа ба 1 дүгээр багийн 5800 гаруй иргэнд Даваа гарагаас Бямба гарагуудад 09:00-19:00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд багийн харъяалалын айл өрхүүдэд оройн цагаар /зөвхөн эмчийн бичсэн жорын дагуу/ дуудлагаар, хүргэлтийн үйлчилгээг үзүүлж ажиллана.
Өнгөрөгч онд Эмийн сан үйл ажиллагаа байхгүй байсан байсан аймгийн төвийн 2 болон 8-р багуудад Эмийн сан ажиллуулах боломжтой байрны түрээсийн төлбөрийг нь аймгийн төсвөөс хариуцсанаар тус багуудад шинээр Эмийн сангууд байгуулагдан, улмаар ашигтай ажиллаж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.
Тухайлбал 2-р багт Тун фарма Эмийн сан, 8-р багт Батраш Эмийн сан тус тус ажиллаж байна.