Өнөөдөр /2023.02.02/ "Mokwon" Их сургуулийн багш нарыг хүлээн авч уулзлаа.
Монголын Улаан загалмайн нийгэмлэг Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын Дорнод аймаг дахь салбар нь БНСУ-ын "Mokwon" их сургуультай 2020 оноос хойш гэрээний хүрээнд хамтран ажиллаж ирсэн.
Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн доктороор ахлуулсан баг манай аймагт хүрэлцэн ирж 5 өдрийн бариа заслын сургалтыг явуулж байгаа.
Цаашид "Mokwon" Их сургуультай хамтран ажиллах талаар санал солилцож, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.