Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комиссыг Дорнод аймагт ажиллах үеэр хүлээн авч уулзлаа.
Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комисс “Хүн болох багаасаа-спорт” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.
"Хүн болох багаасаа-спорт” хөтөлбөрийн хүрээнд волейбол, Сагсан бөмбөг, Бөх, Хөлбөмбөг, Бадминтон, Ширээний теннис, Таеквондо, хөнгөн атлетик төрлүүдээр дугуйлан секц явагдах юм.
Олон Улсын Олимпын хорооны “Эв санааны нэгдэл” өсвөрийн тамирчдыг дэмжих, шилдэг тамирчдыг алдаршуулах хөтөлбөрийн дасгалжуулагч, тамирчидтай уулзаж зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаж байна.